Хайр бялхсан бага нас

2021 оны 8-р сарын 25 өдөр

       Хүүхэд бүрийн бага нас адил бусын өнгөөр солонгорч, хүний орчлонд гэнэн цайлган, цэвэр ариун хайрыг бэлэглэнэ. Шинэ барга баруун хошууны Хэрлэн сумын Эрхт гацааны Хүчиллэг халтай Зандар болон Сонингуагийн охин Ариухан нь  тэргүүний сурагч юм. Тэр багш, найз нарынхаа хайр бахархлыг олж авсан нэгэн. Ариухан  Шинэ барга баруун хошууны Нэгдүгээр бага сургуулийн тавдугаар ангид сурдаг.  Хархан багаасаа аав ээжийгээ дагаж, малын дэргэд тоглож өссөн, малд нүдтэй, гярхай охин. “ Эдээр баян байхаар эрдмээр баян бай” гэж  охиноо хичээл номонд нь шамдуулж, олон талын авьяасыг нээхийн төлөө аав ээж нь хичээнгүйлэн чармайсаар.   Ариухан охин ч аав ээжийнхээ хүслийг хөсөрдүүлсэнгүй. Дуулах бүжиглэх, ятга тоглох, хөтлөгч хийх гээд олон талын сонирхлоо хөгжүүлэн суралцана. Тэр дугуйландаа хатуужилтай, хянамгай суралцдаг гэх. Ариухан хичээл сурлагаараа ангидаа тэргүүлж, уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож, оюун ухаанаа тэлсээр.   2019 онд ӨМО-ны дөрөв дахь “Уран гоёл “ хүүхдийн зан үйлийн наадамд хоёрдугаар байранд оржээ.  Тэр жил ШББХ-ны Дундад бага сургуулийн “ Монгол одон “ нэвтрүүлэгч хөтлөгчийн уралдаанд шилдэг хөтлөгчөөр тодорч,  2021 оны 7-р сард малжих дөрвөн хошууны “Үлгэртэй бага нас урлагийн наадам”-д “Авьяаслаг одон”, “Содон тоглогч”-оор шалгарсан байна. ӨМ-ын Радио телевиз хорооны багачууд хүүхдийн сувгаас явагдаж буй “Тал нутгийн хүүхэд намаа дагана” гэх уран сайхны тоглолтод хөтлөгчөөр оролцжээ.  Түүгээр ч үл барам ойр хавийн гацаа сумын Намын өдөрлөг,  Цагаан сарын тоглолтод уригдан малчин түмнээ баясган, аав ээжийнхээ омогшил нь болж явна.  Хүн эд ашгийг олж болно. Харин үр хүүхдийнхээ бага насыг дахин үзэхгүй. Ариуханы ээж охиноосоо нэг алхам холдож төвдэхгүй. Хаа ч явсан цуг л байх. Хүнд хайр хамгаас чухал. Нэн ялангуяа хүүхдийн бага насанд аав ээжийн хайр, гэр бүлийн халуун дулаан хайр дутагдаж болохгүй. Тийм ээс эцэг эхчүүд минь эд  мөнгөний хойноос хөөцөлдөхгүй, хүүхдийнхээ өдөр тутмын амьдралд анхаарал хандуулаарай. Би охиноо дунд сургуулиа төгсөөд ахлах ангид ортол нь хажууд нь байна. Том болчихвол охин минь өөрөө ухаанаараа замаа олоод явна биз дээ”  гэж Ариуханы ээж өгүүлэв. .  Хүсэл сонирхлын сонголт хүний амьдралд маш чухал. Ариуханы аав ээж охиноо багаас нь зоригтой сонголт хийлгэдэг байна. Ариухан аав ээжийнхээ ариун хүмүүжлээр  мөрөөдлөө биелүүлэх нь дамжиггүй.

 

Хөлөнбуйр өдрийн сонин,  ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 413
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313