Шаргал намрын сүүтэй уянга хаяанд саатаж Хөлөнбуйр нутаг бас нэгэн намраа угтан авлаа. Намар намраас баясалтай энэ намар Хөлөнбуйрын байгаль гоо үзэсгэлэнгээрээ гангарна. Элбэг дэлбэг баян гоёмсогоо гайхуулж гангарна. Энэхүү ганган ертөнцөд хадландаа яарсан малчдын царайнд мишээл тодорсоор. Хадланчдын намраа гэж дэндүү урт атлаа дэндүү богинохон гэдэг нь ч аргагүй үнэн. Хөлөнбуйрын Эвэнки хошууны Хуй сумын Улаан туг гацааны малчин Залсанням энэ жил хадландаа эрт гарчээ. Тэрээр гацааныхаа хамт олонтой өвс хадах, өвс боох багт хуваагдан ажилдаа ханцуй шамлана. Тэд нэг боодол өвсөө 500 жингээр бооно. Эвэнки хошууны Имин сумын Баянтал аж ахуйн хамтрал малчиддаа дэмжлэг, ашиг хүртээх талаар түлхүү анхаарч байгаа юм. Энэ удаа “Өнөр өсөлт элбэг хураалтаа бэлэглэн намдаа талархая-Хөлөнбуйрын өнөр өсөлт элбэг хураалт” сэдэвт Хөлөнбуйрын өдрийн сонины хорооны сонины сэтгүүлчдийн сурвалжлагыг хийн өнөр өсөлт элбэг хураалтыг тэмдэглэж байна.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл