73 настай Баатар гэх эрхэм Шинэ барга баруун хошууны Алтан-Эмээлийн Зүүн сүм гацааны малчин. Зүүн сүм гацаа бол Хөлөн нуурын хөвөө дагуу газар тариалан, мал аж ахуй хосолсон гацаануудын нэг юм. Бид Баатар гуайнд очиход өндөр моднууд жигдрэн ургасан нь салхины аясаар намирч, өнгө ялгарсан цэцгүүд ярайж, яг л ургамлын хүрээлэнд орсон шиг санагдлаа. Баатар гуай 1971 онд Дундад улсын Эв хамт намд элссэнээс хойш 50 жил болжээ. Тэр Эв хамт намын гишүүний үзэл санааг үл мартан, үүрэг хариуцлагаа бат цээжилж, намын гишүүний үлгэр жишээч үйлдлээ бадруулж явна. Ши Жин Пингийн амьдрал ахуйгаа дээшлүүлэх бодлогыг ягштал баримталж Хөлөнбуйр хот, орон нутгийнхаа хөгжилд өөрийн үүргээ гүйцэтгэж явна. Баатар гуай насаараа Хөлөн нуурын хөвөөнд нутаглаж үр өгөөжийг нь хүртэж ирсэн. Залуу байхдаа тариалангийн талбайд ажиллаж нялх модыг арчилан ургуулж байв. Тэтгэвэртэй гараад хөгшинтэйгөө гүйлс, үрэл, алим, чавга, ааглаг алимны мод зэрэг арав гаруй төрлийн мод тарьжээ. Тэр 10 гаруй жилийн турш 45 му талбайд 3000 гаруйг мод тарьсан гэв. Насан туршдаа ойжуулалт хийж байгаль дэлхийдээ сэтгэлээ зориулж, ирээдүй хойчдоо ногоон орчин үлдээх гэсэн хэтийн бодол нь энэ билээ.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл