Дэлгэр зуны наадам дэнж хотойтол наадлаа. 7-р сарын 31-ний өдөр Өвөрмонголд 31-р удааны аялал жуулчлалын наадам боллоо. Мөн Дархан муумянган холбоот хошууны 8-р удаагийн нүүдэлчин малчдын соёл аялал жуулчлалын найр, Дархан муумянган холбоот хошууны Батхалга балгасын наадам давхар тохиов. Наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд уламжлалт заншлаараа гал тахилга, баярын жагсаалаар бүлгэмдэл давшилт, Бугатын болд төмрийн үйлдвэрийн ажилчид, “Гурван мянган өнчин хүүхдийг үрчилж өсгөсөн”, ”Тал нутгийн бяцхан баатар эгч дүү хоёр “ , Улаанмөчир зэрэг 9 эгнээ 1700 гаруй хүмүүс жагсаалд оролцлоо. Үүний дараа урлагийн тоглолтоор “Миний Өвөрмонгол”, дуу бүжиг “Дархан муумянган”, “Тал нутгаас Тян Ан Мэнийг бараалнам”, “Түмэн агтын түвэргээн” зэрэг ардын дунд танигдсан олон сайхан уран бүтээлийг үзэгчдэд хүргэлээ. Мөн 1600м хурдан морины уралдаан, жороо морины уралдааныг зохион байгуулав. Хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглож, сур харвах, шагай тоглох, таван хүнтэй хөл бөмбөгийн уралдаан болон жуулчдад зориулсан худалдаа арилжаа ч зэрэгцэн өрнөсөн юм.
http://wap.mgyxw.net/ , ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл