ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан “Солонго” студиэс “Нам бид хоёр” цуврал нэвтрүүлэг бэлдлээ. Нэвтрүүлгийн хүрээнд ахмад намын гишүүдтэй ярилцан, ХКН буюу “Дундад улсын Эв Хамт Нам”-д элссэн үүх түүхийг нь сурвалжилсан юм. “Ес ес наян нэг” монголчуудын бэлгэ дэмбэрэлтэй тоо. Өнөөдөр та бүхэндээ 81 настай буянтай буурлыг уулзуулах юм. Норовын Самбуу 1940 онд төржээ. Тэр Хятад улс “Өөрчлөлт, нээлт”-ийн бодлого явуулсан эхэн үед багийн даргын ажлыг хариуцаж явсан нэгэн. Тухайн үеийн нийгмийн хөгжил хэрхэн өрнөсөн тухай маш тодорхой ярина.
“Биднийг залуу байхад нийгмийн тогтолцоог “Хамт” гэдэг байсан. Хамтын зохион байгуулалтыг дагаж, хамтдаа хөдөлмөрлөн, чадлын хэрээрээ ажиллаж, ажилласны хэрээр цалин авна. 1978 онд намын ажлын гол цэгийг эдийн засагт шилжүүлж, улмаар “Хоёрыг тогтоож, нэгийг шагнах” агуу их дүрмийг хэрэгжүүлсэн юм. Энэ нь ард түмэнд ашигтай учир иргэд идэвхтэй ажиллах болсон. Манай багийн мал сүрэг тэр үеэс эрчтэй өсөж эхэлсэн” гэж Самбуу гуай ярьлаа. Н.Самбуу 1966 оноос багийн даргын ажил хийж нутаг усныхаа зон олны итгэл хүндлэлийг хүлээн, 30 жил нам ард түмэндээ хосргүй сэтгэлээр зүтгэжээ.
Амлалт гэдэг алт шиг үнэтэй байсан тухайн үед ХКН-д элсэнэ гэдэг тийм ч хялбар байгаагүй юм. Энэ тухай тэрээр “ Бид намд элсэхийн тулд намд элсэх эрмэлзлийн бичиг бичнэ. Дараа нь дугуйлангаас дааж хариуцан хүмүүжүүлэх ба дээд шатны намын үүрт танилцуулна. Намын үүрийн их хурлаар ярилцаж, овор суртал, намын тухай ойлголт танил зэргийг хэлэлцэнэ. Энэ бүх үйл явцыг давж намд албан ёсоор элсэнэ шүү дээ” гэв. “Өөрчлөлт, нээлт” хийсэн 40 гаруй жил. Хятадын улсын нийгэм, эдийн засгийн нисэх мэт хөгжлийг Самбуу гуай шагшин магтаж, Хятад улсын хэрэгжүүлж буй төрийн бодлогуудад бишрэн талархаж байна. Тухайлбал “Ядуурлыг бууруулан, иргэдийг амьжиргааг дэмжиж, ахмад настнуудыг харгалзан, ажлын байр, эм эмнэлэг, орон сууц гээд олон талд тусал дэмжих болсон нь сайхан байна. Энэ бол намын төрийн бодлогын ач. ХКН байгуулагдсаны 100 жилийн хугацаанд хүнд бэрх цаг үеийг даван туулж, ард түмний төлөө амь биеэрээ зүтгэж ирсэн. Ийм олон хүн амтай Хятад улсыг өнөөдрийн хөгжилд хүргэнэ гэдэг бол түүхэнд үгүй их гайхамшиг” гэж тэрээр ярьлаа.
http://www.solongonews.mn, ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл