Цэнгэг усанд цагаан будааны тариалан халиурна. ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооноос зохион байгуулж буй “Үүлэн хүлэг- үүрд намаа дагана " 100 сэтгүүлчийн түмэн газрын аялал сурвалжилгын зүүн хэсэг 06-р сарын 16-ны өдөр Хянган аймгийн Залайд хошууны орчин үеийн хөдөө аж ахуйн жишиг дүүрэгт хүрчээ. Хянган аймаг хүйтэн бүсийн цагаан будаа тариалалаараа дэлхийд танигдсан. Гол мөрний усны нөөц баялаг, хар хөрс зэрэг ашигтай байгалийн нөхцөл нь усны цагаан будаа тариалахад хамгийн сайн нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тариалахаас эхлэн бойжуулах хугацаа хүртэл, шилжүүлж суулгахаас үелэх хугацаа хүртэл, бохирдолгүй орчинд ургасан будааны ширхэг бүрт байгалийн содон амт хадгалагддагаараа Хянган аймгийн усны цагаан будаа алдартай. Өдийд усны цагаан будааны түргэн ургалтын хугацаа болж байгаа ба хэдхэн өдрийн дараа наймалж, сам хорхой зэргийг цагаан будааны тариаланд тусгайлан тавина. Хянган аймгийн Залайд хошууны Вэйжя ам будааны үйлдвэрийн Вэй Жяньмин "Нугас бол холимог идэштэн, зөөлөн өвс, хорхой иддэг. Тарианд нугас тавьснаар цагаан будааны тарианы өвсний ургалтыг үр дүнтэй хязгаарлаж чаддаг. Нугасны ялгадас нь цагаан будаанд органик бордоо болдог. Бид цагаан будааны наймаалж, загас, нугас, сам хорхой тэжээдэг. Туслах аж ахуй хөгжүүлэхийн зэрэгцээ усны цагаан будаа тариалж буй юм " гэлээ. Хөдөө аж ахуй ба аялал жуулчлалыг уусгаснаар олон аялагчдыг татна. Залайд хошууны орчин үеийн хөдөө аж ахуйн жишиг дүүргийн удирдлагын зөвлөлийн эрхлэгч Шюй Хуйминь цагаан будааны тариаланд ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэхээр зураг төсөв гаргажээ. Орон нутгаа хөгжүүлэх ажлыг аялал жуулчлалтай уялдуулж, “аялал жуулчлал +”, “+ аялал жуулчлал” хэмээх хэв загварын дагуу шинийг санаачлан амралтын хөдөө аж ахуй, аялан зугаалах хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн хөгжлийг биечлэн ойлгох “аж үйлсийн хөгжил + хөдөө орон нутгийн аялал жуулчлал” төслийг бий болгосон" хэмээн ярив. 2021 онд Залайд хошууны улсын орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрлэлийн дүүрэг болгон төвлөрүүлэх, эрчимжүүлэх, цуглуулах, бүлэглэх хөгжлийн загварыг баримталж, хөдөө аж ахуй ба хөдөө орон нутаг чанартай хөгжих шинэ арга замыг идэвхтэй хайна гэв. “Тосгоны хоршоо”, “Тосгоны аж ахуйн нэгж” хэмээх хөгжлийн загварын дагуу хөдөө аж ахуй хөдөө орон нутгийн хөгжилд үйл ажиллагааны шинэ хэлбэр, амьдралын шинэ хүч нэмэх юм байна.
Ирэлт: http://www.solongonews.mn, ШББХ Шиү Гуань, Шаов Танаа, Цэнгэл