ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 18-ны өдөр Бээжин дэх ХКН-ын түүхийн үзэсгэлэнгийн танхимд “Уг санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлана” ХКН-ын түүхэн үзэсгэлэнг сонирхжээ. Дарга Ши Жиньпин: “Өнгөрсний тэмцлийн замаа эргэн харж, цаашдын хөгжлийн замаа төсөөлөн, намын түүхийг сайн суралцаж, дүгнэлт хийж, намын үнэт туршлагыг өвлөж хөгжүүлэн, намын хөгжил тэмцлийн түүхээс урагш ахих эрч хүчээ авах ёстой” хэмээлээ. “Уг санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлана” ХКН-ын түүхэн үзэсгэлэн нь цагаан хэрэмийн сүрлэг байдлыг харуулсан будагт зураг, Марксын "Брюсселийн тэмдэглэл" -ийн дөрөв дэх дэвтрийн гар бичмэл, улс тунхаглах үеийн ёслолын арга хэмжээний бичлэг, Америкийг эсэргүүцэж Солонгос улсад туслах дайны үед хэрэглэж байсан зэр зэвсэг, эдийн засгийн онцгой бүсийг байгуулж буй зураг, ядуурлыг бууруулах ажлын мэдээлэл зэрэг агуулгатай 2600 гаруй зураг, 3500 гаруй эд зүйлийг багтааж, ХКН-ын зуун жилийн гайхалтай хөгжлийг анх удаа олон талаас, бүхнийг хамран, БНХАУ ямар хэцүү нөхцөл байдлыг даван байж байгуулагдсаныг, Хятадын онцлогтой социализм ямар хүнд бэрхийг ялан давж өнөөдөрт хүрснийг яруу тодоор харуулж чадсан байна.
//www.solongonews.mn, ШББХ Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл