Янь-Ань бол Хятадын хувьсгалын ариун орон. 1935-1948 онуудад Хятадын Коммунист Нам хүнд хэцүү 13 жилийг өнгөрөөсөн түүхтэй. Янь-Ань Хятадын Коммунист намын сул доройгоос хүчтэй, хүчтэйгээс ялалт байгуулах хүртэлх гайхамшигтай аяллын гэрч болдог. Социализмын шинэ эрин Ши Жиньпиний удирдлага дор Хятадын Коммунист Намын 18-р их хурлын дараа Янь-Аны өндөр чанартай хөгжилд алхаа нэмсэн. Үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж, хүмүүсийн амьжиргаа дээшилж, үзэсгэлэнт экологийн дүр зураг энэ нутагт нэмэгдсээр байна. Янь-Ань нь эдийн засаг, нийгмийн гайхалтай хөгжилд хүрсэн. 2020 онд хотын нийт хурдны зам 943 километрт хүрч, хөдөө орон нутаг хооронд өндөр хурдны замын холболтыг хэрэгжүүлэв. Төмөр замын ашиглалт 600 километрт хүрч, Нанниван нисэх онгоцны буудал ашиглалтад орсон. Эрчим хүчний шинэ төслүүд экологийн орчныг сайжирч хувьсгалт соёл, хувьсгалын орны аялал жуулчлал хурдтай хөгжсөн байна.
//www.solongonews.mn, ШББХ Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл