Алшаа аймгийн Баянхот суурингийн биеийн тамирын талбайд хүмүүс цуглан дуу шуу хангинаж байлаа. “Ардын дуугаа намдаа дуулж, намаа би ээжтэйгээ адил бодно” яруу сайхан хөг аясаар дамжуулан үүрд намаа дагаж, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэнэ. Алшаа зүүн хошууны “Сэтгэлийн дуугаа намдаа өргөнө” найрал дууны уралдаан эхэллээ. Энэ удаагийн уралдаанд нийт 32 баг, 2200 гаруй хүн бүртгүүлжээ. Хурц ширүүн өрсөлдөөнөөр дамжин 16 баг үлдэн шийдвэрт уралдаанд оролцжээ. 200 километрийн зайтай Олон булаг суурингаас ирж уралдаанд оролцож буй Лу Гүй-И: “Ахмад намын гишүүд том хэмжээний үйл ажиллагаанд оролцсондоо маш их баяртай байна. Энэ хэдэн жил багийнхаа өөрчлөлтийг нүдээрээ үзэж, ард иргэдийн амьдрал дээшилснийг мэдэрлээ. Иймээс намын хайрыг магтан дуулж, намын ач ивээлд талархаж эрч хүч авч байна” гэлээ. “Хүсэл бялхсан хөдөө нутаг”, “Хатан голоо хамгаалъя”, “Эх орноо магтан дуулъя”, “Хятадаа хайрлана” гэх хувьсгалт дуу тухайн талбайн үзэгчдийг дагуулан 100 жилийн гайхамшигт он саруудыг дахин эргэцүүлнэ. Уралдаанд оролцогч 60 настай Нарантуяа: “Уралдаанд оролцоно гэдэг шагнал хүртэхээс чухал. Нам төрийн сайн бодлого байснаар бид тэтгэвэрт гарсны дараа баялаг амьдрал эдэлж чадсан. Иймээс бид намын ач хайрыг магтан дуулах ёстой. Алшаа зүүн хошууны намын хорооны ухуулах хэлтсийн дарга Дорноо: “Энэ удаагийн уралдаан дуу хөгжмийг намын түүхийн сургалт хүмүүжилтэй шууд уялдуулж, дуугаар намын гэрэл гэгээтэй түүхийг эргэцүүлж, “Намын сүрлэг ёслол, ард түмний баярын өдөр”-өөр эв нэгдэлтэй тэмцэж, шинийг бүтээх таатай уур амьсгалыг бий болгож, намаа хайрлах, улсаа хайрлах, ажил хөдөлмөрөөр амьдралаа цогцлоох сэтгэлгээг нэмлээ хэмээн танилцууллаа.
www.solongonews.mn, ШББХ Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл