08 дугаар сарын 17-ны 09:58 цагт Түнжянгийн Хятад-Оросын чиглэлийн Хармөрний төмөр замын гүүрний сүүлчийн бэхэлгээг суурилууллаа. Ингэснээр Хятад, Оросыг холбосон анхны мөрөн дамнасан төмөр замын гүүр бий болов. Шинэ баригдсан Түнжянгийн Хятад-Оросын чиглэлийн Хармөрний төмөр замын гүүр нь Хятадын Хармөрөн мужийн Түнжян хот, ОХУ-ын Нингское хотын хооронд байрладаг. Гүүрний нийт урт нь 7194 метр, Хятадын хил дэх урт 1886 метр, ОХУ-д 329 метр үргэлжлэх ба 100 км цагийн хурдтай, жилийн 21 сая тонн ачааны даацтай. Гүүрний төсөл 2014 оны 02 дугаар сард эхэлж, Хятадын талын үндсэн хэсгийг 2018 оны 10 дугаар сард дуусгасан байна. 2019 оны 07 дугаар сард Хятадын тал статистик хүлээн авах, динамикаар хүлээн зөвшөөрөх, урьдчилсан хүлээн авах болон аюулгүй байдлын үнэлгээ зэрэг бүх хүлээн авах процедурыг хийж дуусгасан юм.
www.solongonews.mn,ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Цэнгэл