Эрээн хотоос Гуаньжу хүрэх 2685 км урт хурдны зам нь Дундад улсын өмнөд умардыг холбосон том судал болсон. Ази Европыг холбосон хамгийн дөт зам бол энэ юм. Эрээн хотоос Гуаньжу хүрэх хурдны замын Хятад улс дахь нийт урт нь 413.86 км болно. Эрээн хотоос Сайхантал хүрэх өргөтгөлийн хоёрдугаар төсөл дуусаж албан ёсоор ашиглалтад орлоо. Эрээн хотоос Гуаньжу хүрэх хурдны зам Эрээн хотоос өмнө зүг рүү Шү Гань засмал зам, 331 улсын зам, Бээжингээс Түвд хүрэх хурдны зам, Бээжингээс Шинжиань хүрэх хурдны зам зэрэг улсын болон мужийн гол шугамыг холбож, бүх улсын хэдэн гол замыг хөндлөн гулдаар холбосон. Хоёрдугаар төсөл дууссаны дараа Эрээн хилийн боомтоос 3 цаг явахад Улаанцавт хүрэх, 4 цаг явахад Хөх хотод хүрч, улс болон өөртөө засах орны хурдан замын байршлыг төгөлдөржүүлж, зам дагуу газар орны аж ахуй нийгэм болон аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Өвөрмонголын Өдрийн сонин Хүлэг мэдээлэл, ШББХ Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл