Олон улсын Brand Finance байгууллагааас 2021 оны дэлхийн үндэсний сүүн тэмдэгт бүтээгдэхүүний жагсаалыг гаргажээ. Уг жагсаалтыг Дундад улсын сүү, сүүн бүтээгдэхүүний аж үйлдвэрлэл тэргүүлсэн байна. Хятад улсын Или сүүний үйлдвэр Дэлхийн хамгийн чанартай цагаан идээ үйлдвэрлэл хэмээн нэрлэгдэж 4 жил дараалан энэ байр сууриа хадгалж буй юм байна. Brand Finance нь олон улсын үнэлгээний топ таван байгууллагын нэг төдийгүй тус байгууллагаас гаргасан чанарын жагсаалт нь дэлхийн хэмжээний үнэлгээг тогтоох чухал үндэслэл болдог. Или сүүний үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Зань Жиа Чиүний хэлснээр Коронавирусын цар тахлын үе дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хүчтэй өрсөлдөөнийг бий болгосон. Или үйлдвэрлэл “Хэрэглэгчдээ нэгдүгээрт тавих” зорилгоо ямагт ухамсарлаж ирсэн. Хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн нийлүүлж итгэлийг нь хүлээсэн явдал Brand Finance Олон улсын байгууллагын чанарын тэмдгийн жагсаалтад тэргүүлэх болсон явдал юм. Или үйлдвэрлэл Ази тивийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэлхийд нөлөөлж буйг гэрчиллээ” гэв.
өвөрмонголын Өдрийн сонин Хүлэг мэдээлэл, ШББХ Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл