ДОРНОД АЙМАГТ ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭ ХАМГИЙН БАГА

2018 оны 1-р сарын 17 өдөр
 \"\"Аймаг бүрийн онцлогоос хамаарч хүн амын давсны хэрэглээ харилцан адилгүй байдгийг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс хийсэн судалгааны дүгнэлтэд дурджээ. Тус төвийн судалгаагаар нэг хүний хоногт хэрэглэдэг давсны хэмжээ Дорнод, Сүхбаатар аймагт энэ үзүүлэлт 7 гр байгаа нь манай улсын хувьд  хамгийн бага нь юм.

ДЭМБ-аас нэг хүн хоногт дунджаар 5-6 гр давс хэрэглэх зөвлөмж гаргасан байдаг. Харин манай улсад энэ тоо хоёр дахин их байгаа нь хүн амын дунд зүрх, судасны өвчлөл нэмэгдэх бас нэгэн шалтгаан болж байна.
Увс, Ховд, Баян-Өлгий аймагт нэг хүн хоногт 15 гр давс хэрэглэдэг байна. 
Давсны хэрэглээг бууруулах шаардлага зүй ёсоор тулгараад байгаа учир 2025 он гэхэд дээрх тоон үзүүлэлтийг 30 хувиар бууруулахаар манай улс зорьж байгаа гэнэ.

Д.Дэлгэрмаа
  • Отгонтуяа
  • 778
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313