Өвөр Монгол уламжлалт сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зорилгоор 30 сая юанийн хөрөнгө оруулалт хийнэ. Ухаалаг автомат машин худалдаж авах, уламжлалт сүүн бүтээгдэхүүний борлуулалтын дэлгүүр байгуулах, шинэ туршилтын цэг байгуулах, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг хошуу шяний уламжлалт сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр хөрөнгө оруулалт зарцуулагдах юм. Энэ бодлогын хүрээнд Өвөр Монголын хэмжээнд уламжлалт сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн лиценз авсан аж ахуйн нэгжийн тоо 16 - 26 болж нэмэгдсэн байна. Жижиг цехийн бүртгэлийн гэрчилгээ авсан цехийн тоо 746 байсан бол 1204 боллоо. Мөн ажлын байр нэг дахин нэмэгдэж 2000- 4000 гаруй болж, бүтээгдэхүүний үнэ 607 сая юаниас 1.5 тэрбум юань хүрсэн тоо мэдээ байна.
Solongonews.mn, ШББХ Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл