Жил бүрийн 6-р сарын 5-ны өдөр Дэлхийн орчин тойрны өдөр болдог. Энэ жилийн орчин тойрны өдрийг “Хүн байгаль эе зохицолтой хамт орших” сэдвийн дор тэмдэглэж байна. Өвөрмонголын өөртөө засах орны Амь ахуй орчин тойрны тахим, тахимын ухуулга хүмүүжлийн төв, хотын Амь ахуй орчин тойрны товчоо хамтран орчин тойрны өдрийн үйл ажиллагааг Өвөрмонголын музейн эрдэнийн гүйлс талбайд зохион байгуулав. Тус үйл ажиллагаагаар Өвөрмонголын өөртөө засах орны орчин тойрны тухай ном гардуулж, “Хүн байгаль эе зохицолтой хамт орших” гарын үсэг зурлаа.
Ардынсүлжээ, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл