Хүн амын хөгшрөлтийн эсрэг идэвхтэй хариу арга хэмжээ авах зорилгоор Хятад улс бодлогын томоохон өөрчлөлт явуулахаар боллоо. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар төрөлтийн бодлогыг цаашид оновчтой болгохын тулд нэг гэр бүл гурван хүүхэд төрүүлэхийг зөвшөөрч “Гурван хүүхдийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр болов. Энэхүү бодлого нь Хятад улсын хүн амын бүтцийг сайжруулах, хүн амын хөгшрөлтийн эсрэг идэвхтэй хариу арга хэмжээ авах үндэсний стратегийг хэрэгжүүлэх, Хятад улсын хүний нөөцийн давуу талыг хадгалахад эерэг ач холбогдолтой юм.
Эх сурвалж: solongonews.mn,ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл