ӨМ-ын Хөх хотын Хорингэр сянийн үндэсний зэрэглэлийн хөдөө аж ахуйн бүс нутаг байгуулах барилгын ажил эхэллээ. 96 га талбайтай тус бүсийг 500 сая юаниар санхүүжүүлсэн ба Хятадын үндэсний зэрэглэлийн дижитал өвс, мал аж ахуйн худалдааны жишиг болох юм. Хөдөө аж ахуйн бүс нутагт үндэсний зэрэглэлийн өвс, мал аж ахуйн үйлчилгээний бүтээлч судалгааны төв, тооцооллын төв, их өгөгдлийн төв, цуглуулан хураах төв, өвс бордоо, үхрийн үүлдрийн судалгааны төв, өвсний аж ахуйн судалгааны хүрээлэн байх юм. Тус бүсийн эхний шатны барилгыг 2021 оны 10-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
mongol.cri.cn, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл