Биологийн олон талт байдлыг хамгаалах уриан дор хүүхдийн баярыг тэмдэглэв

2021 оны 6-р сарын 2 өдөр

      6-р сарын 1 бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр юм. Дэлхий дахинд биологийн олон талт байдлын талаарх ойлголтыг тайлбарлаж, олон олон хүүхдийг биологийн олон талт байдлыг хамгаалахад оролцуулах хүүхдийн баярын өвөрмөц үйл ажиллагаа Бээжинд зохиогдлоо. “Биологийн олон талт байдал, баян тансаг дэлхий” сэдэвт  хүүхдийн баярын үйл ажиллагаанд НҮБ-ын биологийн олон талт байдлын конвенцыг үүсгэн байгуулагч талуудын 15-р чуулганы бэлтгэл ажлын комиссын тамгын газар удирдагч, Хятадын хүүхдийн төвийн гадаадтай солилцоо хийх төв зэрэг байгууллага оролцов. Мөн байгаль орчныг хамгаалах, боловсролын салбарын гадаад дотоодын зүтгэлтнүүд, хүүхдүүд хамтдаа баяраа тэмдэглэжээ. Англиас Хятадад суугаа элчин сайдын яамны элчийн зөвлөх Найш Долакия тус үйл ажиллагааны үеэр хэлэхдээ “Хүүхэд бол ирээдүйн эзэн. Хүүхдүүдэд биологийн олон талт байдлыг хамгаалах болон нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулахыг багасгах ойлголт өгөх, мэдлэг түгээх нь ач холбогдолтой” гэжээ. Италиас Хятадад суугаа элчин сайдын яамны эдийн засаг худалдааны газрын дэд дарга Юджино Порти хэлэхдээ “Насанд хүрэгчид болон хүүхдүүд хүн байгалийн эе найртай зэрэгцэн орших зохицлыг  ахиулж, дэлхийн амь насны хамтын хүчний цогц байгуулах ёстой” гэв.  

mongol.cri.cn, ШББХ Хасбагана,Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 364
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313