Мянган өрсөлдөгчтэй шагай наадам

2021 оны 5-р сарын 31 өдөр

        Алагшаа баруун хошуу Дундад улсын үндэсний шилдэг уламжлалт соёлыг хөгжүүлэн дэлгэрүүлж нам байгуулагдсан 100 жилийн ойг тохиолдуулан бүх хошууны шагай наадмыг Баадайн жаран тосгонд  зохион байгуулагдав.  Наадамд шагайгаар хийсэн гар урлалын бүтээлүүд дэлгэгдэж шагайн уралдаан явагдлаа. “ Наадмын сайхан нь шагай шатар, найрын сайхан нь дуу хуур” гэж үг бий. Цэцэрлэгийн багачууд,  бага, ахлах ангийн сурагчид, томчууд  гээд надаамд оролцогч  1000 хүн дөрвөн багт хуваагдан морь уралдуулах, унага уях, тэмээ уралдуулах, унага авах тоглоом, шагай няслах, шагай харвах, тамугийн цоож, мянгат цоож зэрэг тоглоомуудаар хурд хүчээ сорьцгоов. Алагшаа баруун хошуу бол Өвөрмонголын өөртөө засах орны шагайн соёл урлагийн нутаг. Үндэсний шагайн наадгай ӨМО-ны зэрэглэлийн биет бус соёлын өв төдийгүй “ Дундад улсын биеийн тамирын биет бус соёлын хамгаалалтын өвийн эх сурвалжийн хөмрөг” -т сонгогсон. Алагшаа баруун хошуу 2005 оноос эхлэн шагайн уламжлалт соёлыг сэргээн хөгжүүлж, ахлах бага анги болон цэцэрлэгийн тусгай дугуйлангийн хичээл болж, баяр дурсгалын өдрүүдийг тохиолдуулан шагайн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай болжээ.

ӨМ-ын өдрийн сонин, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 643
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313