Энэ сарын 25-ны өдөр малчдын орлогыг нэмэгдүүлж, үндэсний уламжлалт соёлоо өвлөн залгамжлах анхдугаар уламжлалт барга соёлын “Эсгий гар урлалын сургалт” Хуучин барга хошууны Хөхнуур тосгоны Хатанхошуу гацаанд боллоо. Сургалтыг Хуучин барга хошууны Хөх-нуур тосгоны засгийн газар, Хатанхошуу гацааны зөвлөл, Содон үндэсний соёлын хөгжлийн компанитай хамтран зохион байгуулав. Дээрх компаниас Шинэ барга баруун хошууны эсгий ширмэл гар урлалын хошууны зэрэглэлийн өв тээгч Туяаг урьж эсгий урлалын онол болон бодит гар урлалыг уялдуулах хэлбэрээр малчдад мэргэжлийн чадвар олгосон юм.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл