БНХАУ-ын засгийн газраас Монгол улсад хандивласан цар тахлын эсрэг дөрөв дэх удаагийн эд материалыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа цахимаар боллоо. Тус үйл явдалд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Цай Вэньруй, эдийн засаг худалдааны зөвлөх Сүн Шюежюнь, Монгол улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцжээ. Цай Вэньруй хэлсэн үгэндээ, БНХАУ, Монгол улс бол найрсаг хөрш бөгөөд иж бүрэн стратегийн түнш юм. Хоёр орны ард түмэн цар тахлын эсрэг хамтран тэмцэж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон. Хятад улс Монголд цар тахлын эсрэг эд материалыг олон удаа хандивлаж байгаа ба вакцин өөртөө ч хомстож байгаа нөхцөлд Монгол улсын ард түмэнд тусламж үзүүлэн, вакцин нийлүүлсэн. Энэ нь Хятад, Монголын ард түмэн найрсаг сэтгэлтэй байгааг тод харуулж байна. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлалаар Монгол улс болон бүх улс орнуудтай цар тахлын эсрэг хамтран ажиллах болно. Олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж, бие биедээ туслах л юм бол цар тахлын эсрэг тэмцлийн ялалт байгуулж чадна” гэжээ. С.Энхболд хэлэхдээ, Монгол улс БНХАУ найрсаг хөрш, хоёр ард түмэн цар тахлын эсрэг тэмцэлд бие биедээ туслан дэмжиж, хоёр орны найрсаг харилцааны өндөр түвшнийг харуулсан юм. БНХАУ-ын засгийн газар Монгол улсад тусламж үзүүлж, их хэмжээний вакцин хангасан нь Монгол улс цар тахлыг тогтоон барихад чухал үүрэг гүйцэтгэлээ. БНХАУ-ын засгийн газар Монгол улсын засгийн газарт дахин цар тахлын эсрэг эд материал хандивлаж буйд талархал илэрхийлье. Монгол улс БНХАУ-тай цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, цар тахлын эсрэг хатуу дайны ялалтыг байгуулна гэжээ.
Ирэлт: mongol.cri.cn, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл