ӨМӨЗО-ны Хөвчийн цөл нь 18600 хавтгай дөрвөлжин км талбайд 10 секундэд нэг мод суулгах үйл явдал боллоо. Хятадын 7 дахь том цөл болсон энэ цөлд сүүлийн жилүүдэд цөлжилтийн эсрэг ойжуулалтын ажил ид явагдаж даян дэлхийн анхаарлыг татсан. Тус газар Элион компани ойжуулалт хийж 10 секундэд мод суулгах техникийг ашиглажээ. Энэ аргыг ашигласнаар цөлийн хөрсийг бага эвдэж усны нөөцгүй асуудлыг шийдвэрлэдэг. Өмнө нь га тутамд мод суулгахад 15 мянган юанийн зардал гардаг байсныг 3000 юань болгон буруулж, ургац авах хэмжээ 10%-иас 90% нэмэгдэв.
Ирэлт: mongol.cri.cn монгол радио, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл