Нүүдэлчин Монголчууд эх дэлхий байгаль орчноо дээдлэн хайрлах, хүндэтгэн шүтэх, зохицон амьдардаг. Байгал дэлхийгээс хайрласан бүхнийг хор хөнөөлгүйгээр хүртэж, эдлэхийг баримталсаар ирсэн түүхтэй. Монголчууд мал аж ахуйгаа жилийн дөрвөн улирал ээлжлэн маллаж ажилсаг хоёр гар, агуу борогшуу ухаандаа түшиглэж, “Малчин хүн мянган ухаантай” гэх мөрийг бичиглэсээр ирсэн. Малчид амьдралдаа бут бургасыг хэрэглэн бургасаар урлах соёлыг бий болгосон. Шилийн гол аймгийн биет бус соёлын өв тээгч Баярт саяхан “Монголчуудын бургасан хэрэгсэл” гэх ном хэвлүүлж, монгол уламжлалт соёлын сан хөмрөгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Төвийн радио монгол сүлжээ, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл