Академич Юань Лүнпин таалал төгсч Хятад улсад болон дэлхий дахинд том гарз тохиолоо. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь ээлжит хэвлэлийн бага хурал дээр “Хятадын нэрт шинжлэх ухаантан, Бүгд Найрамдах Улсын медалийн эзэн, Хятадын Инженерийн Академийн Академич Юань Лүнпин таалал төгссөн нь Хятадын болон дэлхийн дахины том гарз хохирол мөн. Тэрээр ард түмний сэтгэлд мөнхрөх болно” гэжээ. Сүүлийн өдрүүдэд НҮБ, Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Дэлхийн хүнсний шагналын сан Академич Юань Лүнпинд эмгэнэл илэрхийлж, гадаадын хэвлэл мэдээлэл, сүлжээ ашиглагчид олон зүйлийн хэлбэрээр түүнд эмгэнэл илэрхийлж, түүний хүнсний аюулгүй байдлыг ахиулж, ядуурлыг арилгах, ард иргэдэд аз жаргал хүртээхэд оруулсан гарамгай хувь нэмэрт талархал илэрхийллээ. Жао Лижянь хэлэхдээ, Хятадын болон гадаадын олон салбарын зүтгэлтнүүд Академич Юань Лүнпинд эмгэнэн гашуудаж буй нь Хятад улс болон дэлхийн эрлийзжүүлсэн тутарга бойжуулах ажил үйлсэд түүний оруулсан хувь нэмрийг өргөн дэлгэр хүлээн зөвшөөрч өндрөөр үнэлж буйг харуулж байна гэжээ.
mongol.cri.cn, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл