Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ны аялал жуулчлал хурдацтай хөгжиж байна. Энэ шинэ жилийн амралтаар, давхардсан тоогоор 2 сая гаруй жуулчин хүлээн авч, 2 тэрбум гаруй юанийн орлого олсон нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, жуулчдын тоо 12.5 хувиар, аялал жуулчлалаас олсон орлого 21.6 хувиар өсчээ. Жуулчдын худалдан авах чадварыг судлахад, өдөрт нэг жуулчин дунджаар 968 юань зарцуулж байсан нь худалдан авах чадвар сайн байсныг илтгэж байна гэв.
Мөн Хөх хот, Бугат, Ордос, Үхайд аялал жуулчлал эрчимжиж, давхардсан тоогоор нэг сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого нь нэг тэрбум гаруй юаньд хүрч ӨвөрМонголын өөртөө засах орны аялал жуулчлалын орлогын 50 гаруй хувийг эзэлж байгаа юм.
Баярт, Цэнгэл, Саруул,Хэрлэн