ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД 34.5 ХУВЬ НЬ ТЭНЦЖЭЭ

2017 оны 12-р сарын 18 өдөр
\"\"Дорнод аймгийн төрийн албаны мэргэшлийн  шалгалтад 113 хүн бүртгүүлснээс нь 34.5 хувь нь тэнцлээ. Энэ удаагийн шалгалтад дэс түшмэлийн ангиллын 7 ажлын байранд 75 иргэн, туслах түшмэлийн ангиллын 9 ажлын байранд 38 иргэн бүртгүүлсэн байна. Дэс түшмэлийн ангилалд 27 иргэн буюу 36 хувь, туслах түшмэлийн ангилалд 12 иргэн буюу 31,5 хувь нь тэнцжээ.  

Нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоог нөхөх зорилготой уг шалгалтыг Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулдаг. Шалгалтыг ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох болон ур чадварын түвшин тогтоох шалгалтыг цахимаар авч, үүний дараа мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг ярилцлагын аргаар гэж гурван шаттай авдаг байна. 
  • Отгонтуяа
  • 564
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313