Хуучин Дүрвэд хошууны Номхон сумын малчин Дүгэрмаа 28 хүүхдийг үрчлэн өргөж тэжээсэн бодит явдлаас сэдэвлэн Хөх хотын монгол үндэсний хоёрдугаар хүүхдийн цэцэрлэгийн багш сурагчид “Эх улсын хүүхэд” гэх жүжгийг өөрсдөө найруулан тогложээ. Тухайн үеийн үнэн амьдралын хүнд хэцүүг хүүхдэд таниулж, “Гурван мянган хүүхэд өсгөсөн” түүхэн цаг үеийг харуулсан халуун дотно хайр халамжийг мэдрүүлсэн хүмүүжил болов.
Ардын сүлжээ, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл