Шинэ барга баруун хошууны Богдуул сумын Оршин гацааны малчин Машбилэг 2020 онд Хөх хотын үндэсний их сургуулийг нийтийн засаг захиргааны тусгай мэргэжлээр төгсжээ. Их сургууль төгсөж буй оюутнуудын өмнө ажлын байрны асуудал тулгардаг. Тэр төрөлх нутагтаа мал маллах шинэ алхам хийж 1998 онд нутгийнхаа зүг жолоогоо залжээ. Багаасаа малд нүдтэй байсан нь малчин болох суурь нь болсон болов уу. 2020 оны намар төл тосох ажилдаа сэлгэлт хийж, Дүбеэ хуц худалдан авч малынхаа үүлдрийг сайжруулснаар 100% төл авч онд мэнд оруулжээ. Одоо Машбилэг чөлөө гарвал мал маллах шинэ техник технологинэвтрүүлж байна. Тэднийх 13000 гаруй му нутаг бэлчээртээ 700 гаруй хонь, хоёр зуу гаруй үхэртэй. Тэрээр дараа дараагийнхаа зорилгыг тодорхойлон төлөвлөгөө гарган ажиллаж байна. Машбилэг залуучуудад үлгэр дуурайлал болон их сургуулиа төгсөн эх нутаг, халуун хошуут малаасаа салалгүй шинэ хөгжлийн алхамд шуурхай орсон юм.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл