ӨМӨЗО-ы Ордос хот дахь 600 мянган тоннын шингэрүүлсэн байгалийн хийн /LNG/ төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Одоогоор төслийн үндсэн хэсэг дуусаж, барилгын ажил эцсийн шатандаа ороод байна. Энэхүү байгууламж нь ӨМӨЗО-ы Ордос хотын Отогийн Өмнөд хошууны цогц аж үйлдвэрийн паркад 26.7 метр квадрат талбайг эзэлж, энд нийтдээ 1.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийжээ. 2019 оны 09-р сард барилгын ажил нь эхэлсэн энэ төсөл хэрэгжсэнээр орон нутгийн байгалийн хийн эрчим хүчний хангамжийн хүчин чадлыг сайжруулах боломжтой болох юм.
Эх сурвлж: solongonews.mnШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл