Хятадын Худалдааны яамны вэб сайтад мэдээлснээр, 4-р сард, Хятадын хэрэглээний зах тогтвортой сэргэх байдлаа хэвээр хадгалж, уламжлалт хэрэглээний чансаа сайжирч байна. Шинэ хэлбэрийн хэрэглээ илүүтэй хөгжиж, жижиглэнгийн борлуулалтын хэмжээ 3 триллион 300 тэрбум юаньд хүрэв. Энэ нь өнгөрсний оны мөн үеэс 17.7хувиар өссөн үзүүлэлт юм. 1-4-р сард, нийгмийн жижиглэн борлуулалтын хэмжээ 13 триллион 800 тэрбум юаньд хүрч, өнгөрсний мөн оны мөн үеэс 29.6 хувиар нэмэгдсэн байна. Дээрх өсөлтийг дагаад хэрэглээний үнэ тэнцвэртэй тогтвортой байдлаа хэвээр хадгалж чаджээ.
Эх сурвалж: mongol.cri.cn, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл