Торгон замын олон улсын V экспо өндөрлөв 5-р сарын 15-нд, 5 хоног үргэлжилсэн Торгон замын олон улсын V экспо болон Хятадын зүүн баруун бүсийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын яриа уулзалт Шааньши мужийн Ши-ань хотноо өндөрлөсөн бол экспогийн хөтөлбөрийн дагуу нийт 29 удаагийн форум, яриа уулзалт зэргийг зохион байгуулжээ. Нийт 7 тэрбум 675 сая ам долларын өртөг бүхий гадаадын хөрөнгө оруулалтын төслийн гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Эх сурвалжийн дагуу, энэ экспо бол КОВИД-19 цар тахал дэгдсэний дараа Хятад улсын баруун бүсэд зохион байгуулсан, нийт 98 улс орон, бүс нутгаас БНХАУ-д суугаа 1938 дипломатч, олон улсын байгууллагын төлөөлөл, гадаадын оюутан сурагч оролцсон олон улсын хэмжээний анхны томоохон арга хэмжээ болох юм.
Ирэлт: mongol.cri.cn ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл