Хятадын Үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас Хятадын 5G-ийн хөгжилд тэргүүлэх давуу талыг олж, 819 мянга гаруй 5G суурь станц барьсан нь дэлхийн 70 орчим хувийг эзэлсэн гэж мэдээлжээ. Мөн 5G гар утасны терминалын хэрэглэгчид 280 саяд хүрсэн нь дэлхий нийтийн 80 гаруй хувийг эзэлж байгаа юм. Хятадын Үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас 5G-ийн эрүүл, хурдтай хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж, салбарын үндсэн чадавх, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний шинэчлэлийн түвшинг сайжруулж, хэрэглээний нэгдсэн экологийг бий болгохоор хичээн ажиллаж байна гэв. Үүний зэрэгцээ 6G-ийн хөгжлийг дэмжин, 6G хэрэглээний хувилбаруудын талаар гүнзгий судалгаа хийж, технологийн гол инновацийн ололт амжилтыг ахиулан, олон улсын солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна.
Ирэлт: solongonews.mn, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл