Монгол-Хятадын хилийн хамтарсан комиссын шийдвэрээр Монгол улсад тусламж болгон олгосон бараа бүтээгдэхүүн Эрээн боомтоор орж ирлээ. Ингэхдээ тус боомтод тусгай гарц ажиллуулж, шалган нэвтрүүлэх арга хэмжээ авч, цар тахлаас хамгаалах бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хилээр нэвтрүүлсэн байна. Сүүлийн өдрүүдэд Монгол улсад цар тахал газар авч байгаатай холбогдуулан Өвөр Монголын Бугат хот, Хөлөнбуйр хот, Шилийнгол аймаг, Баяннуур хот, Алшаа аймаг, Эрээн хотынхон хамтран Монгол Улсын Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймаг, Замын-Үүд суманд нийт 420 мянган юанийн үнэ бүхий амны хаалт, хамгаалалтын хувцас, нүдний шил, нүүрний хамгаалалт зэрэг 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг буцалтгүй тусламж болгон өгчээ.
mongol.cri.cn,ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл