Хятад улс долоо дахь удаагийн үндэсний хүн амын тооллогын дүнгээ албан ёсоор зарлалаа. 2020 онд Хятадын нийт хүн амын тоо 1,4 тэрбумд хүрч, дэлхийн нийт хүн амын 18 орчим хувийг эзэлж, дэлхийд 1-рт бичигдсэн хэвээр байна. Хятадын хүн амын ногдол ашиг нь авъяасуудын ногдол ашиг руу шилжих явцыг хурдасгаж байна. Энэ нь Хятадын хөгжлийн чадавхийг улам бүр илтгэж, барууны олон нийтийн дунд маш их таамаг, хэлэлцүүлэг өрнөж байгаа мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэдний заримын үзэж байгаагаар Хятад улсын хувьд хүн амын өсөлт бага, хөгшрөлтийн хоёр бэрхшээл тулгарч байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж болзошгүйг хэлж байна. Тооллогын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад бодит байдал тийм гутранги биш байгаа юм. Сүүлийн 10 жилд Хятадын нийт хүн амын тоо 72.06 сая хүнээр, үүний дотор 0-14 насны хүүхэд 30.9 саяар нэмэгджээ. Одоогийн байдлаар Хятад улс 16-19 насны 880 сая хүн байгаа нь ажиллах хүчний хувьд хангалттай хэвээр үзүүлэлт. Хятадын хүн амын дундаж нас 38.8 байгаа нь АНУ-ынхтай ойролцоо байна. Хятад улс хүн амын ногдол ашиг хүртсээр байгаа юу? Хариулт нь тийм. Хятадын ирээдүйн хүн амын өсөлтийн ерөнхий хандлага саарах байдалтай байгаа болохоор "хүн амын оргил үе" гэж хэлэх боломжгүй юм.
mongol.cri.cn,ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл