Жил бүрийн 05 дугаар сарын хоёр дахь бүтэн сайн өдрийг Ээжийн баяр хэмээн тэмдэглэдэг. 2021 оны Ээжийн баяр 05 дугаар сарын 09-ний өдөр тохиож байна. Ээжийн баяраар олон бүс нутгийн сургуулиуд ээжүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулж байна. Жянсү мужийн Лянь Юн Ган хотын цэцэрлэгийн хүүхдүүд ээждээ зориулан цэцэг урлажээ. Мөн тавдугаар сарын 08-ны өдөр Хэбэй мужийн Шин Тай хотын цэцэрлэгийн хүүхдүүд ээждээ зориулан цэцэг зурсан байна. Харин тавдугаар сарын 08-ны өдөр Жянсү мужийн Сү Жөү хотын бага сургуулийн сурагчид ээждээ зориулж мөн зураг зурж хайраа илгээв. Мөн тавдугаар сарын 08-ны өдөр Жэжян мужийн Жү Жи хотын цэцэрлэгийн хүүхдүүд өөрийн урласан бэлгээ ээждээ бэлэглэсэн байна.