“Шинэ сонины уншигчийн ой”-д мод тарих үйл ажиллагаа үргэлжилсээр. "Умардын Шинэ Сонин"-ы шинэ, хуучин уншигчид 05-р сарын 09-ний өдөр Далан Хар уулын Харчин гууд цугларч, “Шинэ сонины уншигчийн ой”-д зориулан 900 гаруй ногоон ургамал тарин, төв хотдоо ногоон өнгө нэмэв. 2012 оноос хойш "Умардын Шинэ Сонин" нь жил бүрийн “Эх Дэлхийн Өдөр”-өөр мод тарих олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай болсон. Түүнчлэн Далан Хар ууланд ирж мод тарьдаг болжээ. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд 3000 орчим уншигчид “Шинэ сонины уншигчийн ой”-д зориулан олон арван мянган мод тарьсан байна.
www.solongonews.mn, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл