“05-р сарын 01”-ний амралтын өдөр Өвөр Монголын аялал жуулчлалын орлого 4.306 тэрбум юаньд хүрчээ. “05-р сарын 01”-ний амралтын үеэр Өвөр Монгол 8.981 сая дотоодын жуулчин хүлээн авч,4.306 тэрбум юанийн орлого олжээ. Энэ үеэр Өвөр Монгол нь цар тахлаас урьдчилан сэргийлэх,хянах ажлыг нэн тэргүүнд тавьж,чухал зангилаа, гол холбоосуудад анхаарлаа хандуулж, олны хөлд дарагдах, хүн амын бөөгнөрөл, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, амралтын үеийн аялал жуулчлалын зах зээлийн аюулгүй байдал,тогтвортой байдал,дэг журмыг хангасан байна. Мөн үйлчилгээний чанарыг сайжруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг баяжуулж, сурталчилгааны цар хүрээг өргөжүүлснээр ӨМӨЗО-ы аялал жуулчлалын гол газруудад жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн гэв. Бүс нутгийн 5А төвшний 6 жуулчны үзвэрийн жуулчдын тоо 185.4 мянга хүрч, энэ нь 2020 оны мөн үеэс 7.45 дахин их байна.
solongonews.mn, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл