Шинжааны Батаа гэдэг Монгол залуу “Жангар”-ын 35 бүлгийг гурван өдрийн турш 21 цаг хайлсан амжилтаараа Жангар хайлагчдын дэлхийн амжилтын гуравдугаарт бичигдлээ. БНХАУ-ын ШУӨЗО-ны Хар-Ус хотын Монгол үндэсний Тавилхайт сумын харьяат Батааг ӨМИС-ын Жангар судлалын төвийн хээрийн судалгааны багийнхан 2018 оны наймдугаар сарын 25-27-ны өдөр сурвалжлахад Жангарын “Догшин шар Гүргийн бүлэг”-ийг 3:20 цаг хайлж өмнөх амжилтыг шинэчилж байсан юм байна. Жангарч Батаа өмнө нь ӨМӨЗО-ны Улаанхад хотод уригдан очиж Жангар хайлж олныг бишрүүлж явсан билээ. Мөн тэрбээр ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн хэвлэлийн хорооны урилгаар Жангарын 56 бүлгийг 85 цагийн турш цээжээр хайлж цөөн тоот үндэсний соёлыг хамгаалах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм.
Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:CCTV.com, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл