Хятад улс “Ядуурлыг бууруулах хүн төрөлхтний тэмцэл дэх Хятад улсын практик” цагаан номыг хэвлэн гаргажээ. Бодит тоо бүртгэлээр 100 жилийн туршид ХКН Хятадын ард түмнийг удирдан хэт ядуу байдлыг арилгасан үр дүнтэй туршлагаа эмхлэн дүгнэсэн байна. Хятад улс хэт ядуу байдлыг арилгасан нь “Дэлхийн хамгийн том хүний эрхийн төсөл” бөгөөд “Хүний эрхийн хамгийн сайн практик” хэмээн зарим шинжээчид үзэж байна. Хятад улсын төр баригч нам ямагт ард түмнээ төв болгон ядуучуудад туслаж дэмжих нь ядуурлыг бууруулахын үндсэн хүчин зүйл гэж үздэг. Хятад улс “НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явц”-ын ядуурлыг бууруулах зорилтоо 10 жилээр урагшлуулан биелүүлж, дэлхий нийтийн 1/5 хувийн хүн амыг амар амгалан, эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдралд хүргэсэн нь дэлхийн хүний эрхийн үйлсэд оруулсан чухал хувь нэмэр юм. Хятад улс ядуурлыг бууруулахдаа эмэгтэйчүүд болон хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэсний цөөнх зэрэгт анхаарлаа хандуулжээ. Зорилтот бүлгийн хүн амын амьдралыг дэмжих нь ард түмний амьдрах эрх, хөгжлийн эрхийг бүх талаар баталгаажуулж, нийгмийн шударга ёсыг хангуулдаг гэв. Хятад улсын ядуурлыг бууруулсан онцлогийг ийм энгийн зүйлээс харж болно. Цагаан номд танилцуулснаар, 2016-2020 он Хятад улсын үндэсний цөөнхийн таван Өөртөө засах орон, түүнчлэн Гүйжөү, Юньнань, Хөхнуур зэрэг олон үндэстэн суурьшсан 3 мужийн нийт 15.6 сая хүн ядуурлаас гарчээ. Хүн амын цөөнх 28 үндэстний хүн ам ядуу амьдралаас ангижирчээ. Эдгээрийн 100 сая шахам хүн амын тал хувь нь эмэгтэйчүүд байв. Өрхийн орлого нь хүндрэлтэй өндөр настан, чадал тэнхээгүй ахмад хүмүүст нөхөн олговор олгох тогтолцоог бүх талаар бүрдүүлж, 36.89 сая ахмадууд үүний үр өгөөжийг хүртсэн. 7 сая гаруй ядуу амьдралтай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс товлосон хугацаанд ядуурлаас ангижирч, 10 сая 667 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амьдралын наад захын баталгаажуулалтад хамруулав. Хятад улсын ядуурлыг арилгасан, хүний эрхийг хамгаалсан хичээл зүтгэл олны нүднээ илхэн байна. Өдгөө ядуурал нь дэлхийн хөгжилтэй харшилсан хэвээр байгаа юм. Зуун жилд байгаагүй цар тахлын халдвар давхцсан томоохон өөрчлөлтийн нөхцөл байдалд, Хятад улсын ядуурлыг бууруулсан амжилттай практик болон сайн туршлага нь улс орнууд ялангуяа хөгжиж буй олон орон хэт ядуу байдлаас гарах итгэлийг нэмэгдүүллээ. Дэлхийн ядуурлыг бууруулах засаглалд Хятад улсын арга туршлагыг дэвшүүлэн, дэлхийн хүний эрхийг хамгаалах үйлсэд Хятад улсын хөдөлгөх хүчнийг нэмэрлэсэн юм.
/mongol.cri.cn, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл