Хятадын үйлдвэрлэсэн вакцин мутаци үүссэн вирусийн эсрэг үр дүнтэй байна    

2021 оны 4-р сарын 7 өдөр

        Их Британийн Ройтерс агентлаг даваа гариг буюу 8-нд мэдээлснээр, Бразилийн нэгэн судалгааны эхний шатны өгөгдлөөс үзвэл Хятад улсын Кэ Шин компанийн үйлдвэрлэсэн КОВИД-19 вирусын эсрэг вакцин Бразилд илэрсэн КОВИД-19-ийн P1 хувьссан вирусийн эрсэг үр дүнтэй байна гэжээ. Уг мэдээлэл Бразилийн тус судалгааны талаар сайн мэдэгч хүний үгнээс эш татан мэдээлснээр, Хятад улсын биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Кэ Шин компанийн үйлдвэрлэсэн КОВИД-19 вирусийн эсрэг вакцин нь анх удаагаа Бразилд илэрсэн КОВИД-19-ийн P1 хувьссан вирусийн эсрэг үр дүнтэй байна гэжээ. Судлаачид нэгэнт вакцин тариулсан хүмүүсийн цусны шингэнд шинжилгээ хийсэн бөгөөд вакцин нь P1 хувьссан вирусийг үр дүнтэй эсэргүүцсэнийг илрүүлсэн гэж мэдээлэлд тэмдэглэжээ. Хятад улсын вакцин нь Бразилийн тухайн нутгийн вакцинжуулалтад дэмжлэг үзүүлсэн бөгөөд Кэ Шин компанийн үйлдвэрлэсэн вакцин нь Бразил улсын одоогийн хэрэглэж байгаа гол вакцин юм.

 Cri монгол радио, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 417
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313