“Бүс ба зам” -ын гарц боомтын гэрэлт сувд: Эрээнхот боомт

2021 оны 4-р сарын 5 өдөр

       БНХАУ-н дарга Ши Жиньпин 21 -р зууны том санаачлага гэж нэрлэсэн “Бүс ба зам” санаачлага өнөөдрийн хувьд дэлхий нийтэд ач тусаа өгөх цаг хугацаа орон зай хэмнэсэн хөтөлбөр болон хэрэгжиж байна.Эрээнхот боомт нь Хятадын хойд хэсэгт байрладаг бөгөөд "Бүс ба зам", "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор" -ын бүтээн байгуулалтын чухал зангилаа боомт болох юм.Эрээн хотын гаалийн байгууллагын мэдээлж байгаагаар энэ оны эхний хоёр сард Хятад, Монголын эх газрын хамгийн том боомт болох Эрээнхот боомтын импорт, экспортын хэмжээ 2.57 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2% -иар өссөн байна. Энэ оны эхний хоёр сард Эрээнхот боомтын экспортын ачааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж, нийт экспортын хэмжээ 333,000 тонн болж, өмнөх оны мөн үеэс 78,5% өсчээ. Эрээнхот боомт дахь ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэн нь Хятадын дотоодын цар тахлыг хяналтдаа авч, боомтыг хэвийн ажиллуулж, стандартчилах хандлагатай шууд холбоотой гэж салбарынхан үзэж байна. 20-ны өдөр Эрээн хотын гаалийн байгууллагын мэдээллээр 3-р сарын 19-ний байдлаар Эрээнхот боомтоор Хятад-Европын галт тэрэгний тээвэрлэлт 500 галт цувааг нэвтрүүлсэн байна. Энэ нь төлөвлөгөөгөө 32 хоногийн өмнө биелүүлсэн явдал болно. Үүний тухай Эрээн хотын Гаалийн газрын Төмөр замын хяналтын нэгдүгээр хэлтсийн дарга Циү Юньшэн хэлэхдээ “Өнөөдрийн хувьд Хятад-Европын галт тэрэг нь өндөр чанартай ложистикийн сүлжээ болж, Ази, Европын эдийн засаг, худалдааны шинэ холбоос болж, эх хуурайн хот болон боомт хотуудын хөгжлийг түлхэн ахиулж байна” гэжээ. Хятад-Европын галт тэрэгний хурдацтай хөгжил нь "14-р таван жилийн төлөвлөгөө" -ний хугацаанд "Бүс ба зам" -ын чанарын өндөр түвшиний хөгжилд сайнаар нөлөөлнө гэж Циү Юньшэн үзэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад-Европын галт тэргийг Эрээнхот боомтоор нэвтрүүлснээс хойш 45 маршрутаар аялуулж байна. Хятадын Жэнжөү, Чэндү, Шямэнь зэрэг хотуудаас бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэж, Гамбург, Роттердамаас Варшав, Москва руу бараа бүтээгдэхүүнээ хүргэж байна. Энэхүү боомтоор импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд нь голцуу банзан материал, модны целлюлоз, барилгын материал зэргээс гадна элсэн чихэр, наран цэцгийн үр, наран цэцгийн тос, маалинга үр болон хөдөө аж ахуйн болон түүний туслах бүтээгдэхүүн байна. Экспортын хувьд нэхмэл эдлэл, өдөр тутмын хэрэглээ, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, механик болон цахилгаан бүтээгдэхүүн, автомашин, автомашины эд анги, фото цахилгааны эд анги зэрэг өндөр өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн багтаж байна. Эрээнхот боомтын галт тэрэгний өртөөний 22-ны өдрийн мэдээнээс үзвэл, 3-р сарын 21-ний байдлаар Эрээнхот боомтоор энэ жил Хятад-Европ экспрессийн нийт 53131 TEU галт тэрэг нэвтэрч, өмнөх оны мөн үеэс 52.9% -иар өссөн ажээ. Энэ оны 1-2 -р сард БНХАУ–аас “Бүс ба зам” санаачлагад оролцогч орнуудын банк санхүүгийн бус байгууллагад оруулсан шууд хөрөнгө оруулалт 3 тэрбум 50 сая ам долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 12.1 хувиар нэмэгдэж тэдгээр орнуудын бий болгосон орлого 10 тэрбум 490 сая ам долларт хүрсэн үзүүлэлт байна. 
CRI монгол радио\Сэтгүүлч: Сайн-Өлзий\,ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 482
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313