“14-р таван жил"-ийн төлөвлөгөөг  батлав

2021 оны 4-р сарын 5 өдөр

          13 дахь удаагийн сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган Бээжинд амжилттай боллоо. Санал оруулалтын дүнгээр Хятадын дээд эрхт байгууллага “14-р таван жилийн төлөвлөгөө” ба алсын хараа 2035 оны хөтөлбөрийг батлав.
Хөтөлбөрт хөгжлийн шинэ үзэл баримтлалыг баримталж, хөгжлийн шинэ төлөв байдлыг буй болгохыг тодорхойлон, Хятад улс өндөр чанартай хөгжлийг биелүүлэх шуурхай зориг ба хүчин чармайлтыг тусгажээ. Энэ нь Хятад улс социалист орчин үеийн улс орныг бүх талаар цогцоолон байгуулах шинэ аяныг эхлүүлэх том төлөвлөгөө юм.  Уг хөтөлбөрт 2035 оны Хятадын хөгжлийн дүр төрхийг харж болно. Тухайлбал Хятад улсын социалист орчин үеийн бүтээн байгуулалтыг биелүүлнэ, эдийн засгийн бодит хүчин, шинжлэх ухаан, технологи, үндэсний ерөнхий хүчин чадал дээшилнэ. Мөн экологийн орчин сайжирч, үзэсгэлэнт Хятад орныг байгуулах зорилт биеллээ олж, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, шинэ өрсөлдөөний давуу талууд нэмэгдэнэ. Нэг хүнд ноогдох ДНБ нь дунд зэргийн хөгжсөн орнуудын түвшинд хүрч, иргэд нийтээрээ чинээлэгжих дэвшилд хүрнэ.  
     

Хөлөнбуйрын кирил үсгийн сүлжээ, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 481
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313