Панда галт тэрэг ашиглалтад оров

2021 оны 4-р сарын 2 өдөр

          Панда галт тэрэг энэ сарын 24-нд Чэндү өртөөнөөс Чэнкүн төмөр замаар Э Мэй өртөө рүү анхны аяллаа эхлүүллээ. Аялал жуулчлалын зориулалт бүхий Панда галт тэрэг нь тав тухтай унтлагын өрөө, аюулгүйн электрон цоож, Wi-Fi, хүссэн үедээ халуун усанд орох өрөө, шатрын өрөө, KTV, коктель ундааны газар, хоолны газартай. Панда галт тэрэг 12 тасалгаатай. Үүнд, тансаг зэрэглэлийнх нь зөөлөн ор бүхий хоёр тасалгаатайгаас гадна энгийн унтлагын ор бүхий таван тасалгаа, хоолны зориулалтын болон дуу хөгжмийн, амрах, ажлын гээд тус тус тасалгаатай. Мөн зочид хүлээн авах нийт 252 өрөөтэй. Галт тэрэгний дарга Ванлэйн танилцуулж буйгаар Одтой өндөр зэрэглэлийн хөдөлдөг буудал бүхий Панда галт тэрэг өдөр тутмын үйлчилгээнээс гадна, үйлчлүүлэгчдийн хүсэл шаардлагын дагуу одтой өндөр зэрэглэлийн буудлаар үйлчлүүлж буй хүмүүст тусгай зориулалтын үйлчилгээ үзүүлэх аж. Баг хамт олноороо аялж буй зорчигчид үдээс хойш цайллага, үдэшлэг цэнгүүн зохион байгуулах боломжтой юм байна. 

solongonews.mn, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл
 

  • Туяа
  • 541
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313