ГАРЫН УРААР АМЬДРАЛАА ӨРГӨЖ ЯВАА ОЁДОЛЧИН БҮСГҮЙ

2021 оны 3-р сарын 13 өдөр

        Уран гарын бурхан ухаанаар амьдралаа цогцлоож яваа хоёр үеийн үйлчин бүсгүй Хайраатай болзлоо. Шинэ барга баруун хошууны Алтан-Эмээл тосгонд байрладаг “Гоёлол” бүс барааны дэлгүүр эрхлэгч Монгол хувцас урлаач биет соёлын өвч тээгч түүнийг зорилоо. Тэрээр Монгол хувцасны дэлгүүрээ шинээр тохижуулжээ.   Хайр ээжийгээ дагаж багаасаа зүү утас барин товч шилбэ хадаж үйл урлажээ. Түүний ээж 2008 онд  Шинэ барга баруун хошуундаа жижиг дэлгүүр эрхэлж 2018 онд охиндоо өвлүүлж, Хайраа өөрийн гэсэн Монгол хувцасны нэрийн брэндтэй болсон байна. Ээж охин хоёр жилд хориод түмэн юанийн орлого олдог гэх.  Хайраа барга хувцас түлхүү урладаг тул үндэстэн ястныхаа хувцасыг өмсөхийг хүссэн хүмүүс илүү үйлчлүүлнэ. Онлайн худалдаа хөгжиж буй энэ үед Дундад улсын хаанаас ч Монгол хувцасны үйлчлүүлэгчид гар утас, сүлжээгээр дамжин захиалга өгдөг учир дэлгүүрийн орлогыг улам нэмэгдүүлж байгаа юм.  Хайраа Монгол бүсгүйн ур ухаанаар Монгол хувцсаа урлаж өв соёлоо түгээн дэлгэрүүлж явна.


Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

 

  • Туяа
  • 468
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313