Хөлөнбуйр хотын Намын хорооны намын дарга Үй Ли Шин хэлэхдээ: Бодит байдалд суурилан, давуул талаа түшиглэн, иргэнээ тэргүүнд тавьж, байгаль дэлхийгээ хайрласан бохирдолгүй хөгжилтэй үзэсгэлэнт Өвөрмонголыг бий болгоно. Аугаа их Дундад улсын хөгжилд Хөлөнбуйрын оролцоо чухал. Төрийн болон хувийн хэвшлийн бүтээн байгуулалтын бодлогыг баримталж, Хятад улсын умрад хэсгийг хөгжүүлэхэд Хөлөнбуйр нутаг чухал үүрэг хариуцлагатай билээ. Хил хязгаарын тайван байдлыг хангаж, эх улсын умард нутгийг амар түвшин байлгахын төлөө Хөлөнбуйрын үүргээ гүйцэтгэнэ. Газар тариалан, мал аж ахуй, ой шугуйн одоогийн хөгжлийг ахиулж, малын ашиг шимийг дээшлүүлж, тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн суурин газрыг байгуулах нь Хөлөнбуйрын давуу тал юм.
Хөлөнбуйрын өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл