НОМООР ЧИМСЭН БОЛЗОО

2021 оны 2-р сарын 16 өдөр

        Хаврын урь орсон саяхны өдөр үндэсний хувцасаараа гоёсон залуус өөр өөрийн унших дуртай номоо өвөртлөн нэг яаарна. Тэд бол их дээд сургуулийн оюутнууд  доктор, аспирантууд унаган Хөлөнбуйр нутгийн залуус амралтын хугацаандаа уншсан номынхоо тухай ярилцахаар цуглаж байгаа нь энэ билээ.  Нас чацуу эдгээр залуус нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан, Хайлар тойргийн голын зүүн дэнж дэх “Дээж” кофе шопт болзсон ёсоор цугларлаа. Амар мэндээ мэдэлцэн танилцсаны дараа дэлхийн нэрт өгүүллэг, уран зохиол, бөө мөргөл, уламжлалт Монгол эмнэлэг, мал аж ахуй судлал, баргын түүх намтарт нэрээн үлдээсэн түүхт хүмүүсийн тухай чөлөөт ярилцлага өрнүүлж, үзэл бодлоо солилцоно. Хүчилэг Амин: Хүмүүс дандаа гадаад ертөнцөөс өөрийгөө хайгаад байдаг, үнэндээ дотоод ертөнцөд агуулагдаад барашгүй хүчин чадал нуугдах нь бий. Зайлхан Гансүх: Уламжлалт Монгол анагаах ухааны хамаарал бүхий баримт бичиг материал хомсдолтой байна.  Эрээнурь: Эрт үеэс баргууд амьдралын хүнд хэцүүг давж туулсаар ирсэн. Бид одоогийн нийгэм, цаг үеэсээ даган суралцах хэрэгтэй хэмээн хүрэлцэн ирсэн хүмүүс өөр өөрийнхөө үзэл бодлоо хуваалцана.  Шинэ барга зүүн хошууны Ганжуур сумын Баянтал гацаанд нутагтай оюутан Алтансундар:  Энэ сайхан ерөөлтэй учирлыг “Мөнгөн шүүдэр” номын болзоо хэмээн нэрлэе хэмээн санал гаргав. Одоо тэрээр Монгол улсын Боловсролын их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны дээд сургуульд суралцаж байна.  Тэрээр “би анх удаа ийм үйл ажиллагааг зохион байгуулж байна. Монгол залуучуудаа уриалж, ном бичгээрээ биеэ чимэн тархиа цэнэглэн, улс үндэснийхээ хөгжилд гар бие оролцохыг уриалж байна” гэв. Энэхүү номын болзоонд оролцох хүсэлтэй хүн олон байсан боловч халдварт өвчний улмаас хүний тоог хязгаарлаж интернетээр шууд холболт хийж байв.  Үйл ажиллагааныхаа сүүлд залуучууд маань хамтдаа зургаа татуулж, нандин хормоо мөнхийн зураг болгон үлдээлээ.  Ном бол ертөнцийг харах цонх юм. Тосон дэнгийн бүдэг гэрэлд олдсон ном болгоноо амтархан уншиж суудаг байсан хүн төрлөхтөнд одоо ном унших нөхцөл бололцоо бүрэн дүүрэн болсон. Гэтэл номноос холдож байгаа нь эмгэнэлтэй. Энэ нь чухам цаг үеийн дэвшил үү. Ухралт уу гэдгийг бид бодох л хэрэгтэй. 

Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл
 

  • Туяа
  • 374
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313