ҮЙЛСИЙН ЗАМ НЬ УРАГШИЛЖ ЯВАА ЭВЭНКИ БҮСГҮЙ СЭРЭГМАА

2021 оны 2-р сарын 15 өдөр

       Ажилч хүнийг амьдрал тэтгэдэг гэж хөл хөдөлгөөн ихтэй их хотод өөрийн гэсэн орон зайгаа олж  “Төгс Эвэнки амт” нарийн боовны цех эрхэлж  яваа Эвэнки бүсгүй Сэрэгмаа 1968 онд Эвэнки үндэсний сумын Нэнж гацааны Бэрдийн охин болж мэндэлжээ. Бага наснаасаа ээжийгээ дагаж боов боорцог хийдэг байв. Тэр нарийн боов хийх дуртай түүндээ ч авъяастай. Айл хөршийнхөн түүний хийсэн боорцгыг амтархан зорьж ирж иддэг байсан бол сүүлдээ захиалан худалдаж авдаг болжээ.  2010 онд тэрээр Эвэнки үндэсний сумандаа “Төгс Эвэнки амт” идээний өргөө нээж хувийн бизнесээ эхлүүлсэн байна. Түүний хийсэн гурилан бүтээгдэхүүнүүд уламжлал шинэчлэл хослоод  улам амттай болж, 2017 онд Сэрэгмаа “Төгс Эвэнки амт” идээний өргөөгөө хошууны төв Баянхүрээнд нүүлгэн өргөтгөжээ. Одоо бол өдөрт хориод төрлийн гурилан бүтээгдэхүүн хийж, хол ойрын хүмүүсийн хэрэгцээг хангаж байна. Эднийх бүтээгдэхүүнийхээ худалдааг тэлэх үүднээс Дундад, Монгол, Орос гурван улсын үзэсгэлэн худалдаанд оролцож, Хуучин барга хошууны Ажил олгох товчоо, Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран малчин бүсгүйчүүдэд үнэ төлбөргүйгээр сургалт зохион байгуулдаг байна. 

Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл
 

  • Туяа
  • 346
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313