Цагаан сар бол Монголчуудын урин дулаантай золгосны баяр билээ. Энэ баяраар бид цагаан идээгээ дэлгэж, найз нөхөд төрөл садантайгаа золгож, өвлийн улирлыг өнтэй давснаа ярилцдаг. Шинэ барга баруун хошууны Богдуул сумын Гангат гацааны малчид цагаан сарын бууз, баншаа барьж, хашаа хороогоо цэвэрлэн сар шинийн бэлтгэлээ хангасаар. Богдуул сумын Гангат гацааны малчин Сумъяагийнд цагаан сарын баярын бэлтгэл ажил ид өрнөнө. Сумъяагийн эхнэр Чимэг эртлэн босож, хадмуудтайгаа идээ унд, бэлэг сэлтээ бэлтгэнэ. Сумъяа хазаар ногт чөдөр сураа засаж шинэчилэн өнгөрсөн жилийнхээ тухай дурсаж, шинэ оныхоо мөрөөдлөө хуваалцана. Сумъяагийнх өнгөрсөн жил 400 гаруй хурга борлуулж 380 мянган юанийн орлого олж, шинэ ондоо элбэг дэлбэг явах нь хэмээн бэлэгшээж сууна. Улс хүчирхэгжин, нийгэм хөгжиж, иргэдийн амьдрал сайжирч, малчдын эдэлж хэрэглэх бүхэн нь элбэгшиж, айл хотлоороо тохилог том, дулаан байшин, хашаа хороотой, машин унаатай, сэтгэл хангалуун, баяр баясгалантай сар шинэдээ бэлдсээр.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл