Адуун сүргийн тэнгэр Хаяанхярваа бурханы гэгээн мэлмий дор энэ нутгийн унага бүхэн нь босоо төрсөн. Өрлөг түүхийн түмэн нугачаан дээр морь хэмээх эрдэнийн хүлэг гэдэг нэрийг бичиглэн эдүгээ хүрчээ. Хүлэг сайн морио хайр сэтгэлтэйгээ ихэрлэн дуулдаг нь манай ард түмэн. Морьдын янцгаах нь юу юунаас илүү уянгатай санагдаж мөнгөн өвлийн цагаар найр хийх газрыг үзэхээр сурвалжлагч миний зүрх сэтгэл догдолно. 1-р сарын 30-ны өдөр Хуучин барга хушууны Эвэнки үндэсний сумын Хаж гацааны зуслан Мэргэл голын хөвөөнд хүлэг морьд үүрсэн хүүхдүүдийн гийнгоотой хосолно. “Эвэнки үндэстний сумын гурван голын адуун соёлын нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй мөнгөн өвлийн морины уралдаан болох гэж буй нь энэ юм.Хүлэг морьдын үүрсээн дунд, хүн ардын догдлолоор хол ойроос уяачид иржээ. Шинэ барга баруун хошуу, Эвэнки хошуу, Хуучин барга хошууны Эвэнки үндэсний сум, Шартал малжуулалтын талбай зэрэг газраас шүдлэн, азарга, их насны морьд ирсэн байв. Энэ удаа жороо морин уралдаан болон морь хөллөсөн чарга гэх таван төрлөөр морины уралдаан зохион байгууллаа. Азарганы уралдаанд Хуучин барга хошууны Эвэнки үндэстний сумын Ятуг гацааны Ганжуурын бор азарга тод магнайд тодорч, Эвэнки хошууны Шинэхэн баруун сумны Динь Жүгийн халтар аман хүзүүдэж, Эвэнки хошууны Баянтохой тосгоны Хэ Пиний хүрэн, Хуучин барга хошууны Баянхад сумын Хөлөний бор, Эвэнки хошууны Баянтохой тосгоны Кан Лигимйн хээр айрагдлаа. Шүдлэнгийн насанд Хуучин барга хошууны Шартал малжуулалтын талбайн Янь Яньгийн халзан шүдлэн түрүүлж, Шинэ барга баруун хошууны Мандаагийн Хээр аман хүзүүдэж, Эвэнки хошууны Найралын халзан халтар айргийн гуравт, Эвэнки хошууны Хүслэнгийн хээр айргийн дөрөвт, Хуучин барга хошууны Эвэнки үндэсний сумын Рашаан гацааны Мөнгөнсангийн бор айргийн тавд давхилаа. Морь хөллөсөн чарганы уралдаанд Хуучин барга хошууны Эвэнки үндэсний сумын Хажи гацааны Бадамцэцэгийн халзан бор түрүүлж, Хуучин барга хошууны Эвэнки үндэсний сумын Рашаан гацааны Алтансангийн хүрэн аман хүзүүдэж, Хуучин барга хошууны Эвэнки үндэстний сумын Энх гацааны Балдоржын бор, Хуучин барга хошууны Эвэнки үндэстний сумын Рашаан гацааны Хасэрдэнэгийн халзан, Эвэнки хошууны Баянтохой тосгоны Жин Жьи Пеньгийн хээр айрагдав.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл