МАЛЧДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖСЭЭР

2021 оны 2-р сарын 9 өдөр

        Хөлөнбуйр хотын Эвэнки хошууны Шинэхэн зүүн сумын Хануул гацааны намын дарга Ү Жьи Чиань одоо 42 настай Эвэнки үндэстний эв хамт намын гишүүн юм. Тэр арван жилийн сургуулиа төгсөж жирийн малчин амьдралыг сонгосон.  2009 онд гацааныхаа орлогч даргаар сонгогдож, 2015 онд гацаан дарга, 2018 онд гацааныхаа намын даргаар сонгогджээ. Тэр өөрийн ажлын өндөр хариуцлагыг ухамсарлаж, гацааныхаа иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд сэтгэл тавьж ирсэн нэгэн. Түүнийг гацааны удирдлагаар ажиллаж эхлэхэд Хануул гацаан 166 өрх, 350 гаруй хүн амтай, хүн амын 80% нь Эвэнки үндэстэн ӨЗО-ны ядуу зэрэглэлийн гацаанд багтдаг байв. Тэр гацааныхаа амьдралын төвшинг дээшлүүлэхээр дээд шатны байгууллагатайгаа хамтран ажиллаж Засгийн газрынхаа дэмжлэг туслалцааг хүртэн 140 гаруй үхэр худалдан авч, гацаандаа малчдын хамтарсан нэгдэлтэй болсон юм. Мөн гацааныхантайгаа саалийн үнээ болон махны үхрийг үржүүлж, өөрсдийн гэсэн орлогын эх үүсвэр бий болов. Ү Жьи Чианьг “Зах дэлгүүрт  үхрийн махны борлуулалт сайн байгаа учир бид тосгон болон хошууны төвд үхрийн мах махан бүтээгдэхүүний дэлгүүр ажиллуулахаар төлөвлөж байна. Ингэснээр малчдын орлого өснө, малчид эрхэлсэн ажилтай болно” гэлээ.

   Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хунмэй Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 468
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313